
Өнгөрсөн 7 хоногт Завханы Отгонд -47 градус хүрсэн байна
2021 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 01 дүгээр сарын 11-ний хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Өнгөрсөн 7 хоногийн тухайд онцолбол өнгөрсөн жилийн мөн үетнй харьцуулбал, агаарын температурын хувьд өнгөрсөн жилийн энэ үед Увсын Тэс, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэлд -40 градус байсан бол энэ 7 хоногт буюу 1 дүгээр сарын 4-ний өдөр Завханы Отгон суманд -47 градус, Баян-уулд -46, Увсын тэс суманд -45 хүрсэн байна. Ерөнхийдөө 2021 оны эхний өдрүүдэд энэ өвлийн хамгийн их хүйтрэлт ажигдлаа.
Хур тунадас: 1-р сарын 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, 1-р сарын 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн, 1-р сарын 10-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0.1-2.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Завхан, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховд, Архангай, Дорнодын өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см Хөвсгөлийн Цагаан-Үүрт 14 см, Увсын Давст, Баянхонгорын Байдраг, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Дарьганга сумдын нутгаар 11-13 см, Баянхонгорын Галуут, Хэнтийн Оргил, Булганы Гурванбулаг сумуудад 10 см, бусад сумдын нутгаар 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн 72 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.
Агаарын хамгийн их температур: 01-р сарын 08-наас төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч суларч Увс нуурын хотгороор 31-36 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -16...-21 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус байв. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байсан.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -41...-46 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -38...-43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20...-25 градус, бусад нутгаар -30...-35 градус байв. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларсан.
Cалхи: Ихэнх нутгаар 4, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 24 метр хүрч ширүүссэн.
Улаанбаатар хот орчмоор: 1-р сарын 5 болон 7-нд 0.0-0.3 мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхээр хүйтний эрч чанга хэвээр байсан ч 7-ноос хүйтний эрч суларч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус байв.

Онцлох мэдээ
23 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

